ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
Хувь хvний хөгжил :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

Хувь хvний хөгжил

Бид өмнөх хичээлээр дэлхий дээр амжилтанд хvрсэн хvмvvс биднээс “сэтгэлгээ”-гээрээ л ялгаатай болохыг мэдэж авсан. Харин өнөөдрийн хичээлээр тэдний амжилтын нууц болсон “эерэг сэтгэлгээ”-ний талаар дэлгэрэнгvй авч vзье.
Хvний сэтгэлгээний хандлага нь тухайн эзнийхээ хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд “эерэг” эсвэл “сөрөг” хоёр хэлбэртэй байдаг.
Тодруулбал: Нэг удаа та нэрт лекторын лекцэнд сууж байлаа. Гэтэл, гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бvрзийсэн залуу ирээд суув. Тvvнээс бензин сэнгэнэтэл vнэртэж байна. Эргэн тойрны хvмvvс гайхсан янзаар тэр залууруу харж байна. Яг тэр vед та тэр залуугийн тухай юу гэж бодох вэ? Магадгvй – Ямар арчаагvй юм бэ
- Хувцсаа сольж болоогvй юм байх даа
- Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ! г.м
Эсвэл: - Сайхан жолооч залуу байна даа
- Амьдралын идэвхитэй, шинийг эрэлхийлэгч нэгэн байна.
- Лекцээс хоцрохгvй юм сан гэсэндээ Хувцасаа сольж амжаагvй байх л даа г.м
Таны бодол аль хувилбартай нь таарч байна вэ? Эхний хэсэгт бол та сөрөг сэтгэлгээтэй хvн байна. 2-р хэсэгт багтаж байвал та эерэг сэтгэлгээтэй хvн байна гэж хэлж болно.
Хvний сэтгэлгээ нь эерэг, сөрөг 2 хандлагаар илэрхийлэгддэг. Эерэг сэтгэлгээ нь аливаа зvйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бvтэхгvй, дутагдалтай талыг хардаг учраас хvнийг урагш бус арагш чангааж байдаг.
Өнөөгийн нийгэмд монголчуудын ихэнх хувь нь болохгvй, бvтэхгvй зvйлийн талаар ярьж сэтгэл хангалуун бус амьдарч байна. Тэдний оюун ухааныг айдас, эргэлзээ сvйрvvлж, амьдрал нь амжилтгvй vргэлжилсээр… Тэд амьдралын хар тойрогт тодорхой зорилгогvй буюу нөгөө л “V хэл” гэсэн зорилгоо өмнөө тавиад сажилж явна.
Хvмvvсийн сэтгэлгээ яагаад сөрөг болчихов, яагаад тэд амжилтанд vл хvрнэм!!!
Сэтгэлгээ эерэг эсвэл сөрөг байх эсэх нь тухайн хvмvvсийн эхийнхээ хэвлийд байхаас эхлээд өнөөг хvртэл авсан мэдээллийн хандлага /эерэг, сөрөг/-аас хамаардаг. ө.х: Мэдээлэл гэдэг бол оюун ухаан, сэтгэлгээний хоол юм.


бичсэн: batmunkh | төрөл: Боловсрол 2007-09-19 өдөр 20:04
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



дундаж сэтгэлгээтэй гэж байх уу хэхэ?
Тэр залуугийн талаар нээх юм бодохгүй бол яах уу хэхэ?
Бичсэн: Сурах Шалтгаан 19:02, 2010-09-14 | Холбоос | |


Гэхдээ эхийн хэвлийд байхаас эхлээд тэгж сэтгэдэг болсон ч гэсэн өөрөө хүсвэл энэ бүхнийг хурдан өөрчлөх боломжтой байх. Бясалгал г.м..
Бичсэн: xvv 17:05, 2008-06-12 | Холбоос | |


sainu
dajgui  bichleg bna a
Бичсэн: dear 14:53, 2008-06-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments