ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
Амьдралын аксиом :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

Амьдралын аксиом

 Зарим хүмүүс үргэлж л амар хялбарыг хайж, хөнгөн ачаанд дуртай байдаг. Цөөхөн хүмүүс л хэцүү бэрхээс зүрхшээлгүйгээр саад бэрхшээлийг даван туулдаг. Аз болж хувь тавилан хүмүүст аз жаргал хэмээх том том бэлгийг өгөхөд хөнгөн ачаанд дурлагсад нэгэнт том ачаа даахгүй учраас том бэлгийн хэлтэрхийг л үүрэх ажээ. Харин хүнд ачаа үүрч сурсан хүмүүс бол том бэлэгийг дажгүй үүрээд явж байгаа нь харагдана.
Харин та хөнгөн хялбарт дурлагчдын нэг арай биш биз дээ. Уг нь том бэлэгээ даадаг байхын тулд одооноос биеэ дасгалжуулж байвал тун зүгээр л дээ.


Бусдаас бэлэг авахад дургүй хүн гэж ер нь байдаг билүү?. Бэлэг авахдаа уур бухимдалтай, хөмсөгөө зангидаж авдаг хүн байдаг билүү? Гэтэл бэлэг авахдаа сэтгэл хангалуун бус, уурлаж бухимддаг хүмүүс бас олны олонд байх юм аа. “Өнөөдөр” гэдэг өдөр бол бурханаас бидэнд өгсөн бэлэг юм. “Маргааш, шинэ өдөр бүхэн” бол бурханаас бидэнд өгч байгаа бэлэг юм. Энэ бэлгийг аз жаргалтайгаар инээмсэглэн хүлээж авахын оронд хараал, бухимдалтай угтахын учир юунд вэ?! Маргааш ч бас “Маргааш” ирнэ шүү дээ. Та энэхүү бэлгийг инээмсэглэн эсвэл хөмсөг зангидан хүлээж авах уу?! гэдгээ дахин нэг бодож үзээрэй.
Та үргэлж инээмсэглэн хүлээж авдаг хүн бол үнэхээр аз жаргалын найз нь ажээ.


Хүн өөрийн олсон мөнгөө яг гурван тэнцүү хуваагаад, 1/3-ийг нь аав ээждээ зориулах хэрэгтэй, тэд чамайг өсгөж өндийлгөсэн учир чи тэдэнд өртэй.
1/3-ийг нь үр хүүхэддээ зориулах хэрэгтэй. Ирээдүйд тэд чамайг тэжээх учраас.
1/3-ийг нь өөртөө зориул. Чи яг одоо амьдарч байгаа учраас.


Биеийг эзлэх гэж юунд яарнам. Биеийг эзлэх гэж давшин түрэмгийлснээр түүнийг зай барихад хүргэж оргүй хоосон хоцрох бишүү?! Харин үүний оронд эхлээд сэтгэлийг эзэмд, сэтгэлийг эзэмдвэл бие аяндаа эзлэгдэх бишүү.


Дэлхий хэтэрхий их өргөстэй ажээ. Хэн нэгэн нь энэ их өргөснөөс бүр залхаж гүйцээд “Дэлхийг бүхэлд нь ширлээд өгөөч” хэмээн Бурханаас гуйжээ. Бурхан “Чи өөрийнхөө л хоёр хөлыг ширлэчихвэл болох бишүү” хэмээн хариулжээ.


“Ямар нэгэн юманд шамдаж байх шиг жаргалтай үе байдаггүй” Гурэй

бичсэн: batmunkh | төрөл: Боловсрол 2007-09-19 өдөр 19:59
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Таны нийтлэлийг уншаад нэгийг бодож хоёрыг тунгааж байгаад сэтгэгдэл бичихээр шийдлээ. Олсон мөнгөө 3 хувааж зарцуулах хэрэгтэй гэдгийг амьдралдаа хэрэгжүүлэе гэж бодлоо. Би ер нь өөртөө л зарцуулчихдаг юм байна бодоод байсан чинь.Тэсвэр тэвчээр гаргаж зорисондоо хүрсэний дараа амьдралын сайхныг илүү мэдэрдэг шүү. Таны ажилд амжилт хүсье.
Бичсэн: Зулцэцэг (зочин) 20:55, 2009-11-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments