ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
ӨӨРИЙГӨӨ СОРЬ :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

ӨӨРИЙГӨӨ СОРЬ

 

 

Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй

Хийж чаддаггүй зүйлдээ өөрийгөө сорьж үзэхэд та өснө.

Рональд Э.Осборн

 

1999 оны 11 дүгээр сард JCI-ын Уран илтгэлийн уралдааны аварга Эрик Хартли гэдэг Британи залуутай Францын Канн хотод уулзаж ярилцсан юм. Уралдаандаа түрүүлээд 24 цаг ч болоогүй байхад би түүнээс дараа нь юу хийх гэж байгааг сонирхсон юм. Гэтэл тэр дараа жил Саппоро хотод болох дэлхийн Cogress-ийн үеэр зохиогдох шилдэг web хуудасны шагнал авахаар зорьж байгаагаа хэлсэн юм. Тэрээр урнаар илтгэх чадвартай болсон учир өөрийгөө өөр зүйлд сорихоор шийдсэн байлаа.

 

Дэлхийн алдартай чуулга уулзалтуудын өлгий болсон Канн хотод байх хугацаандаа Эрик надад урлагийн оддын дунд хэрэглэгддэг “нэг цохилтын гайхамшиг” /one-hit wonders/ гэдэг үгийг тайлбарласан юм. Энэ нь амжилтанд хүрэхээрээ дараагийн сорилт руугаа явалгүй санаа амарч зогсонги байдалд орохыг өгүүлсэн үг байлаа.

 

Жишээ болгон дуучин, жүжигчин Мадоннаг хэлж болно. Хэдийгээр түүний амьдралынх нь хэв маяг таалагддаггүй ч гэсэн тэр бол хүрсэн өндөрлөгтөө санаа амралгүй үргэлжлүүлэн хөгждөгийн нэгэн тод жишээ юм. Байнга шинийг эрэлхийлж өөрийгөө шинээр нээдэг нь түүнийг сүүлийн хоёр зуун жилд гайхагдахуйц амжилтанд хүрсэн урлагийн од болгож чадсан юм.

 

Энэ долоо хоногт та өөрийнхөө ойрын хугацаанд хүрсэн амжилтаа бодоод цаашдаа хөгжихөөр юу хийж болох төлөвлөгөөгөө бич. Хийж сурсан, чаддагаасаа илүү хүнд сорилтуудыг давж өөрийгөө манлайлагч болгон хөгжүүл.


бичсэн: batmunkh | төрөл: Боловсрол 2007-09-17 өдөр 18:21
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments