ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ Тавтай морил
Webfetti.com
Банк гэж юу вэ? :|: Эзэн хичээвэл Заяа хичээнэ
Форум | Холбоо барих
Блог хайлт:

Эзэн хичээвэл Заяа хичээнэ

Банк гэж юу вэ?



Банк нь санхvvгийн зах зээлийн гол суурь болж өгдөг. Хэрэглээнд зарцуулагдаагvй vлдсэн илvvдэл мөнгийг хуримтлуулан татаж, хэрэгцээтэй газар нь хvргэх vvрэг гvйцэтгэнэ.

Өөрөөр хэлбэл банк нь хvмvvсийн хуримтлал, хадгаламжийг найдвартай хадгалж өгнө. Мөн энэ мөнгөө дараад байхгvй цааш нь хэрэгтэй газар нь зээлдvvлж ашиг олж байдаг. (хуримтлал, хөрөнгө оруулалт 2 ыг зуучилж, холбож өгч байна.) Yvгээрээ эдийн засгийг vр ашигтай, оновчтой байлгаад зогсохгvй vйлдвэрлэлийн өсөлтөнд  асар их vvрэг гvйцэтгэдэг.

Банкны ач холбогдол.

Танд жишээ нь,  1000 төгрөгний орлого олсоны дараа  700 ийг нь бvх зарлагандаа зарцуулаад 300 vлдсэн байг. Энэ мөнгөө өөртөө хадгалвал яах вэ? Инфляци явагдаж буй учир мөнгө тань өдөр ирэх тусам vнэ цэнээ алдсаар байх болно. Мөн өөрөө бизнес хийх гээд азгvй болоод авьяасгvй бол "шатна" гэж нэг аюул бий.

банк нь таны мөнгийг хадгалж өгч, хvv төлнө, мөн таны хэрэгцээтэй гvйлгээг хямд хийж өгнө. Жишээ нь та Дарханаас Улаанбаатар луу биеээрээ ирж мөнгө тушаах шаардлагагvй болно. (замын зардал энэ тэр гээд бvvр ч их зардал гарна гэж vзье) Yvний оронд банкаараа дамжуулаад тvргэн шуурхай гуйвуулчихна.

Ингэхээр банк нь:

- зуучлалын

- гvйлгээний

- хадгаламжийн

- зээлийн 

гэсэн vvргийг гvйцэтгэнэ.

Олон зvйлийг нэг дор гvйцэтгэхэд нэгжийн зардал буурах хууль байдаг. Жишээ нь нэг усан онгоц хөлслөх зардал 500 ногооон байг. Yvнд 10 машин ачуулья. Нэг машины тээврийн зардал нь 500 / 10 =  50 болно. Тэгвэл 10 биш харин 25 машин ачуулахад нэг машинд ногдох тээврийн зардал нь 500 / 25 = 20 болж байна.

Yvний адилаар банк аль болох олон vйлчилгээг нэг дор хийж чадвал нэгж гvйлгээний зардал мэдээж буурна.

Банк өөрт буй иргэдийн хадгаламжаа цааш нь зээлдvvлдэг. Ингэхдээ илvv мэргэжлийн тvвшинд ажиллаж чадна. Хувь хvнийг бодвол эрсдэлийн менежмэнтээ зөв удирдах, портфолио болон диверсифакаци (олон янзын эрсдэлтэй зээлvvдийн нийт эрсдэлийг хамгийн бага байлгахаар сонгох) хийх боломж ихтэй.

Иргэн Б. хvнд мөнгө зээлvvлээд алдах боломж ихтэй. Харин банк мөнгө зээлvvлж буй тохиолдолд энэ магадлал эрс буурах нь тодорхой гэсэн таамаг бий.

Банкны ашиг.

Ашиг = Орлого - Зарлага.

Банкны орлого нь зээлийн хvv байдаг. Жишээ нь 10 хувь гэж vзье. Банкны зарлага  нь хадгаламжийн хvv болно. Жишээ нь 5 хувь. Өөр нэг зарлага нь vйлчилгээний зардал болно. Yvнд тус банкинд ажиллагсдийн цалин, байр, тvрээсийн мөнгө гэх мэт урсгал зардлууд орно. Ховор боловч гардаг өөр нэг зардал нь бусад банк (гол төлөв төв банк) наас авсан зээлийн хvvгийн төлбөр байдаг.

Банкны ашиг = Зээлийн хvv - Хадгаламжийн хvv - Бусад зардал, төлбөр

Жишээ нь банк 1000 ногооны хадгаламжтай байг. Yvнээсээ 200 ыг нь заавал байлгах нөөцөндөө vлдээж 800 ийг нь зээлсэн гэж vзье. Банкны нийт зардал нь 10. Тэгвэл :

 800 * 10 % - 1000 * 5% - 10 = 80 - 50 - 10 = 20

Тус банкны ашиг нь  20 болж байна. Мэдээж энэ бол жишээ. Бодит амьдрал дээр найдваргvй зээл, татвар гэх мэт саад тотгорууд их байдаг байна.

 

 

бичсэн: batmunkh | төрөл: Боловсрол 2007-09-17 өдөр 18:18
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



бие даалтандаа хэрэглэх гэсийм тэгээд номзүй дээр нь юу гэж бичих вэ ?
Бичсэн: Зочин 09:35, 2015-12-25 | Холбоос | |


хадгаламжийн хүү тооцох арга
банкгы хадгаламжийн нийлмэл хүүгийн аргаар бодсон жишээ хэрэгтэй байна.
Бичсэн: Зочин 10:55, 2013-04-23 | Холбоос | |


hezee baiguulagdtsan be yagaad?
Бичсэн: Зочин 12:50, 2011-03-06 | Холбоос | |


гоё шүү sain boltson bn gedhee bank yag hezee haana gartsan ba?
Бичсэн: Зочин 12:49, 2011-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax

MyHotComments.com
Дахин зочилоорой
guys layout powered by HOTFreeLayouts.com / MyHotComments